БГ: “БАГШАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
main_image

Монголын багш нарын баярын 57 дахь, Дэлхийн багш нарын 29 дэх удаагийн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Ж.Ганбаатарын Ажлын албатай хамтран өчигдөр (2023.10.04) “БАГШАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нар болон 3200 гаруй багш хүрэлцэн ирсэн юм. Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн 19 сургуулийн 67 хөгжмийн багш хамтран уран бүтээлийн тайлан тоглолтоор салбарынхаа хамт олонд мэндчилгээ дэвшүүлснээрээ онцлогтой боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хүрэлцэн ирж багш нартаа баярын мэнд хүргэж, дүүрэгтээ хийж хэрэгжүүлж буй ажлаасаа товч танилцуулсан билээ.
Тухайлбал: Баянгол дүүрэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхээс гадна сурагчдад экологийн боловсрол олгох хөтөлбөр, сурагчдын сурлагын чанарыг дэмжих, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор боловсролын байгууллагуудаа бодлогоор дэмжин ажиллаж байгаагаас гадна  Боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, багш сурагчдын солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022-2023 онд БНСУ-ын Чусоны их сургууль, Гуанжу хотын Дунг-гү дүүрэг болон Сөүл хотын Тундэмүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж  байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Баянгол-Чадварлаг багш”, “Баянгол-Цахим сургууль” арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын орчныг сайжруулах зорилгоор сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулжээ. 
Үүнээс гадна боловсролын байгууллагын удирдах ажилтан, сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, арга зүйч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагатай хамтран 9 удаагийн сургалт, арга хэмжээг зохион байгуулан давхардсан  тоогоор 3753 багш, боловсролын байгууллагын ажилтны 82.1% нь хамрагсан.

                         “Хүүхдийн хөгжлийг дэмжих” танхим байгууллаа

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах орчныг бүрдүүлэх, тэгш хамран сургахад шаардлагатай дэмжлэг, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн 3 сургууль, 2 цэцэрлэгт “Хүүхдийн хөгжлийг дэмжих” танхим байгуулж, багш нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулахаас гадна Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3,0 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжин ажиллжээ.   

Түүнчлэн Баянгол дүүргийн Боловсролын салбарт хэрэгжсэн бас нэг томоохон ажил нь  “Баянгол-Цахим сургууль” арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд сургууль, эцэг эх, сурагчдын харилцааг цахимжуулах, цахим сургалт зохион байгуулах, цахимаар  суралцах боломжийг бүрдуүлэх зорилгоор Боловсролын салбарын мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар түргэн шуурхай түгээх, солилцох боломжийг бүрдүүлж дүүргийн Боловсролын хэлтсийн /www.bgd.edu.mn/ цахим хуудсыг үүсгэх, хөгжүүлэх ажлыг зохион байгуулж мэдээллийн ил тод байдлыг хангахад анхаарал хандуулжээ.

            Сургууль, цэцэрлэгийн ойролцоох зургаан байршилд 308 гараашийг чөлөөлж тохижууллаа

Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн ойролцоох зургаан байршилд 308 гараашийг чөлөөлж, тохижилтын ажлыг хийлээ. Үүнд:
       - “Эрдмийн өргөө”, “Оюуны ундраа”, “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль орчмын гараашийг буулган, газар чөлөөлж, тохижилтыг хийлээ.
       -  БГД, 3-р хороо, 73-р сургуулийн орчимд явган хүний замыг авто замаас тусгаарласан хашаа, замын тэмдэг хийв
       -  БГД, 10-р хороо, 113-р сургуулийн баруун талд явган хүний замыг авто замаас тусгаарласан хашаа, замын тэмдэг
       -  БГД, 6-р хороо, 114, 120-р цэцэрлэг орчимд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ
       - БГД, 26-р хороо, 141-р сургуулийн урд тусгаарлах хайс хийлжээ.                 Баянгол дүүргийн багш нар Боловсролын үнэлгээнд тэргүүлжээ                                                                                        Дүүргийн хэмжээд ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 61,000 гаруй сурагч, 76 цэцэрлэгт 19,500 гаруй хүүхэд суралцаж, нийт 5,500 гаруй багш, ажилтан ажилладаг юм. 2022-2023 оны хичээлийн жилд дүүргийн боловсролын салбарынхан амжилт бүтээл дүүрэн байгаа бөгөөд Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон сургалтын байгууллагын хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд: Баянгол дүүргийн дундаж 77,17%, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 92,45 хуваарь үнэлэгдсэн байна. Энэхүү үнэлгээнээс харахад манай дүүрэг нийслэлдээ төдийгүй улсын хэмжээнд багш, байгууллагын үнэлгээний үзүүлэлтээр тэргүүлсэн байна.




Багш нарын баярын арга хэмжээн дээр салбартаа манлайлсан багш нар хөдөлмөрөө үнэлүүлж Төрийн одон медалиар шагнагдсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн бүжгийн багш н.Энхтүвшин

Алтангадас одонгоор:

  1. Баянгол дүүргийн 14 дүгээр сургуулийн тогооч Г.Нарантуяа
  2. Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн багш Д.Оюундарь

III. Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн багш Б.Сарангэрэл

  1. Баянгол дүүргийн ЭУ цогцолбор сургуулийн захирал Б.Наранбаатар
  2. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн багш Ж.Дуламсүрэн

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Баянгол дүүргийн Шинэ эхлэл сургуулийн нярав Д.Баяржаргал
  2. Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн багш э.Амаржаргал

III. Баянгол дүүргийн ЭУЦ сургуулийн багш Н.Цэвэгсүрэн

  1. Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Д.Энхзул
  2. Баянгл дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн багш Р.Энхцэцэг
  3. Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн багш Н.Отгонцэцэг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.