БГ: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
main_image
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмадууддаа өнөөдөр (2023.10.06) хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг болон бусад хэлтсийн дарга нар оролцож төрийн үйл хэргийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад буурлууддаа ТАЛАРХАЛ илэрхийлсэн юм.    

Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нийт ахмадууддаа баярын мэнд хүргээд “Ковид цар тахлаас болж сүүлийн жилүүдэд Та бүхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж чадаагүй байсан. Энэ жил та бүхэнтэйгээ уулзаж байгаад баяртай байна. Ахмадууд та бүхэн маань эрүүл байх ёстой. Нийгмийн халамжид цаг алдалгүй хамрагдаж байх ёстой. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нийт ахмадынхаа нийгмийн оролцоог хангах мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах болно” гэдгийг онцлон хэллээ. 


Энэ үеэр ахмадууд мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзаж дурсамжаа сэргээхийн зэрэгцээ төрийн албыг хашиж буй залуу хойч үедээ зөвлөгөө өгч, сургамж захиасаа хэлж байгаад баяртай байна гэсэн юм.  

 



Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.