БГ. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
main_image

Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр (2023.10.10) боллоо. Зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явуулсан бөгөөд Тамгын газрын дарга Б.Нарангэрэл болон ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо.  

Засаг даргын Зөвлөлийн хурлаар 6 асуудал хэлэлцсэн. Тодруулбал,  

  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилт, анхаарах арга хэмжээний тухай,
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай,
  • Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 3 дугаар улирлын шийдвэрлэлтийн байдал,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай,
  • Дүүргийн 2 дугаар хорооны 59 -р байрын гадна фасадыг засварлах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Анударь нар танилцууллаа.

Улмаар дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэрэгжилт нь удааширсан зарим асуудлыг холбогдох хэлтсүүд анхааралдаа авч, ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа тул тухайн асуудлыг хариуцсан хэлтсүүд ханхааралдаа авч, ажиллах шаардлагатайг онцолоо.   






Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.233.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.