БГ: Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын дарга Г.Даваасүрэн хороодод ажиллана
main_image

Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ын дарга Г.Даваасүрэн нар  өнөөдөр (2023.10.11) хороодын Засаг дарга нартай санал солилцох уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалт хурлаар дүүргийн хог тээвэрлэлтийн ажлыг сайжруулах, хяналт тавих, хуваарийн дагуу хог тээвэрлэлтийг хийх, иргэдээс ирүүлсэн санал гомдлыг шийдвэрлэн ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.
“Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дарга Г.Даваасүрэн 2023.10.06-ны өдөр ажил хүлээн авсан бөгөөд үүнтэй холбогдуулан дүүргийнхээ 1-34 хороодоор явж, орчны эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх, түүнд хяналт тавьж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ уялдаа холбоотой хамтран ажиллана хэмээв.
Хурлын төгсгөлд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хороодын Засаг дарга нарт хандан: -Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, орчны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар чиглэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.16.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.