Татвар төлөгчдийн мөнгөнөөс НӨРХИЙНХӨӨ ХАДГАЛАМЖ РУУ 56.7 сая төгрөг шилжүүлсэн байжээ
З.Батхуяг
/
2023-12-21

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Нүүрсний" хоёр дахь сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж дуусав. Өнөөдрийн эхний сэдвээр “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх мэдээллийг сонссон юм. 

Энэ үеэр "Тавантолгой түлш ХХК-аас "Зерован" ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тус компанийн захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагдаж, улмаар иргэн Ө.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. 

Ө.Ууганбаяр нь Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон" хэмээн Шинжээч танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга гэрчээс асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан зүйлд ямар тайлбар хийх вэ?

Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч асан П.Амарцэцэг: Тухайн үед санхүүгийн программыг сонгон шалгаруулах тендер зарлах үнэлгээ өндөр байсан. Санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд тухайн программ авахаар болсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таны гарын үсэгтэйгээр мөнгө гараад нөхрийн тань хадгаламж руу орсон байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч асан П.Амарцэцэг: Тэр үед авах программ олдоогүй, худалдан авах ажиллагааны 10 сая дотроо байсан болохоор энэ программыг авсан байгаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.14.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.