БГ: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж иргэдэд хүргэж байна
main_image
Засгийн газрын 2022 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1030, Баянгол дүүргийн Засаг даргын А/303, А/331 дугаар захирамжийн хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.
Энэ сарын 26-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, хороодын ажлын албад, “Таван толгой түлш” ХХК-ны төлөөлөл болон холбогдох мэргэжлийн байгууллагын алба хаагчдын уулзалт болсон билээ. Зөвлөгөөнөөр дүүргийн гэр хорооллын хороод буюу 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23, 29-р хорооны 9329 айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх болон учирч болох аливаа эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэх чиглэл өгсөн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн гэр хорооллын бүсийн есөн хорооны 4119 өрхөд угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэсэн бөгөөд мэдээлэл хүргэх ажил үргэлжилсээр байна.
Хүйтний эрч чангарч, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн эрсдэлээс сэргийлэх цаашлаад угаарын хийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг.
 Энэ талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдэлээс сэргийлэх нь чухал алхам учир олон нийтэд зориулсан угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.203.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.