БГ: “Авто засвар үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага” сэдэвт сургалт боллоо

main_image

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Баянгол дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтын ажиллагааны хүрээнд “Авто засвар үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтад 32 хорооны алба хаагчид хамрагдсан бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт авто худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, цаашлаад хуулийн шаардлага биелүүлэх, дүрэм журмыг танилцуулах зорилготой юм. Энэ удаагийн сургалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр логистикийн хэлтсийн дарга Э.Нямсан, авто үйлчилгээ хариуцсан ажилтан С.Агваанданзан, дүүргийн ХХҮХ-ийн дарга Г.Батсүрэн, авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Мягмардорж нар оролцож, Авто худалдаа, үйлчилгээтэй холбоотой журам, стандарт, холбогдох хууль тогтоомжийн талаар илтгэл тавьж, хамтран зөвлөн туслах үйлчилгээ, хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.208.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.