БГ: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
main_image

Баянгол дүүргийн төсвийн тодотгол болон  2024 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хууль,эрх зүйн хэлтсийн дарга М.Солонго нар өнөөдөр (2023.11.21) Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны төлөөлөл болон удирдлагуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.   
Уулзалтад 120 гаруй СӨХ-ны төлөөлөл ирсэн бөгөөд өөрсдөд тулгамддаг олон асуудлыг ярилаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Засаг даргын хувьд олон жил засвар хийгээгүй Орцнуудыг засах аяныг өрнүүлэх санаачилга гаргасныг СӨХ-д төлөөллүүд дэмжиж хүлээж авлаа.
Түүнчлэн өнөөдрийн уулзалт дээр яригдсан асуудлын хүрээнд дүүргээс Ажлын хэсэг байгуулж ажиллах ажиллах юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.