Т: МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
A.Ажиглагч
/
2023-03-14
Бахрейн улсад зохион байгуулагдаж байгаа Олон улсын Парламентын Холбооны хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Энэ удаагийн хурлаар олон улсын хэмжээнд хурцаар тавигдаж буй геополитикийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, худалдааны бэрхшээл, хүний эрх, эрх чөлөө, кибер аюулгүй байдал, эмэгтэйчүүд залуучуудын оролцоо зэрэг асуудлаар улс орнуудын парламентууд дуу хоолойгоо нэгтгэлээ. Ой, ус ургамал, бэлчээрийн хомсдол үүнтэй холбогдсон уугуул нутгийн иргэдийн амьдралыг баталгаажуулах зэрэг асуудлаар голчлон ярилцаж, байр сууриа илэрхийлэн хуралдаанаас гаргах чиглэл, шийдвэрүүдэд тусгууллаа.
Хурлын үеэр ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, дээрх асуудлаар санал солилцлоо. Мөн Залуу парламентчдын салбар хуралдаан болон Тогтвортой хөгжлийн байнгын хорооны салбар хуралдаануудад улсаа төлөөлөн оролцож мэдээлэл хийн, байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.