Т: Мал аж ахуйн тогтвортой хөгжилд бэлчээрийн харилцааг нийцүүлэн хуульчлах үүднээс нэр бүхий гишүүдийн хамт санаачлан боловсруулсан хуулийн төслийг салбарын судлаачдад танилцууллаа.
A.Ажиглагч
/
2023-03-22
Өнөөдөр Монгол орны бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдсан бөгөөд бүх аймаг, суманд бэлчээрийн нөхцөл хүнд байна. Улмаар цаашдаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх болон малчдын амьжиргаа орлогыг нэмэгдүүлэх боломжгүй болж байна.
Иймд бэлчээрийн мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн зохицуулалтгүй харилцааг өөрчлөх, бэлчээрийн харилцаанд малчдын хамтын зохион байгуулалтыг бий болгох, ашиглалт, хамгаалалтад хяналт хариуцлага, урамшууллыг нэвтрүүлэх, эдийн засгийн хөшүүргийг бий болгох зэрэг томоохон эрх зүйн шинэчлэлийг хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.74.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.