Т: ШИЛМЭЛ, ЦӨМ СҮРЭГ
A.Ажиглагч
/
2023-03-26
Архангай аймгийн мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, шилмэл цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор 12 сумын 23 аж ахуй нэгж, үржлийн нэгжүүдэд 2021 оноос хойш 800 орчим мах, сүүний чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн цэвэр үхрийг гэрээлэн нутагшуулсан. Өдгөө 2 жилийн жилийн хугацаанд цэврээрээ өсөж үржин 1300 гаруй тоо толгойд хүрсэн байна. Мөн сарлагтай сумдад өөр бүс нутаг, аймгаас сарлаг нутагшуулан цус сэлбэх ажил хийгдэж эхлээд байгаа билээ.
Өнөөдөр дээрх үржлийн нэгжийн төлөөллүүд, мал зүйч нартай уулзан, сүргийн эргэлтийн төлөвлөгөө, хариулга маллагаа, цаашид нэмж захиалах малын тоо толгой, хамтын ажиллагааны талаар санал солилцож, өмнө байгуулсан гэрээг шинэчлэх ажлууд хийгдлээ. Мөн тус уулзалтын хүрээнд эдгээр шилмэл, цөм сүрэг үржүүлэгчид зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалах, үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
Цаашид сум бүр шилмэл үүлдрийн цөм сүрэгтэй болсноор малчид малынхаа чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөөн тооны чанартай малтай болох, эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд оруулах боломжтой болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.