Т: “AРХАНГАЙ 100 - БИДНИЙ ОРОЛЦОО”
A.Ажиглагч
/
2023-03-27
Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг угтсан “Архангай 100-Бидний оролцоо” Цэцэрлэг хотын тохижилтын аяны нээлт өнөөдрөөс эхэллээ.
100 жилийн ойг угтаж айл өрх, аж ахуйн нэгж бүр өөрсдийн ажиллаж, амьдрах орчныг сайжруулахад анхаарч хашаа хороо, гудамж талбайгаа янзлах, өнгө үзэмжийг сайжруулах, аймгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцохыг энэхүү бүтээлч аянаар уриалж байгаа болно. Мөн ААН, иргэдийн дунд шагналын сантай уралдаант аяныг зарлалаа.
Нээлтийн хүрээнд тохижилт, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэд өөрсдийн хийж, үйлдвэрлэж буй тохижилтын чиглэлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ талаар танилцуулж, банкны зүгээс тохижилтын ажлыг санхүүжүүлэх боломжтой эко зээл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү тохижилтын аянд хүн болгон, айл өрх, аж ахуйн нэгж бүрийн оролцоо чухал. Иймд та бүхэн санаачилгатай, идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн Архангай 100 бүтээлч ажлын хүрээнд аймгийн соёлын салбарын ажилчид, албан хаагчид чуулж 100 жилийн ойн хүрээнд хийх ажлынхаа талаар зөвлөлдлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.198.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.