Т: ОУ-ЫН ДАВХАР ДААТГАЛ НЭВТЭРЛЭЭ.
A.Ажиглагч
/
2023-04-07
Хувийн хэвшил болон иргэдийн бизнесийн эрсдэлийг хямд зардлаар хамгаалах, санхүүгийн зах зээлийг төрөлжүүлэх Даатгалын баталгааны хууль энэ онд батлагдсан.
Үүнтэй холбогдуулан олон улсын давхар даатгалын компаниуд Монголыг сонирхож, дотоодын даатгалын байгууллагуудтай хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр томоохон бизнес, хөрөнгө оруулалтын эрсдэлийг олон улсын давхар даатгалаар хамгаалагдах боломжтой болж байна.
“Сөүл баталгааны даатгал" компани Үндэсний Давхар даатгалын корпорацтай энэ 7 хоног гэрээ байгуулж, хамтран ажиллах болсноо илэрхийллээ. Мөн ОУ-д хэрэгжиж байгаа даатгалын баталгааны чиглэлээр бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.