Т: “АРХАНГАЙ-100 ЭРТНИЙ ТӨРТ УЛСУУДЫН ӨЛГИЙ НУТАГ”
A.Ажиглагч
/
2023-04-11
Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Архангай-100 Эртний төрт улсуудын өлгий нутаг“ эрдэм шинжилгээний хурал боллоо. Улмаар эрдэмтэн, судлаачид Архангай аймгийн түүхэн дурсгалт газруудыг судалсан талаарх судалгааны тайлан, илтгэлээ танилцууллаа.
Цаашид бид түүх соёл, соёлын өв дээрээ тулгуурлан урт хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит бааз суурь байгааг нотлон харууллаа.
Дашрамд дурдахад, Монголчуудын 2300 гаруй жилийн төрт ёсны уламжлал тасралтгүй үргэлжилсэн энэ газар нийслэл хотыг байгуулах Ерөнхийлөгчийн шийдвэр гарсан. Одоо урьдчилгаа төлөвлөгөө болон бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.