Т: “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ”-ийн төслийг судлаачдад танилцууллаа.
A.Ажиглагч
/
2023-04-12
Төсвийн бодлогын алдаа, оноог засаж залруулах Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн хамтаар төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачдад дэлгэрэнгүй танилцуулж санал, шүүмжийг нь сонслоо. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Европын Холбооноос Монголд суугаа суурин төлөөлөгчид оролцож, мэндчилгээ дэвшүүлэн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс доктор судлаачийн хувиар хийсэн тооцоолол, судалгаагаа танилцуулсан.
Уг судалгаагаар төсвийн бодлогын хэрэгжилт хангалтгүй, төсөв томрох тусах хувийн хэвшил хумигдаж, Голланд өвчний шинж тэмдэг бодитоор илэрч эхэлснийг бодит тоон судалгаагаар харуулж танилцуулсан нь Төсвийн шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгаагийн тод илрэл боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.244.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.