Т: МАЛЫН ТЭЖЭЭЛИЙГ 70% ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР СУМДАД ХУВААРИЛЖ БАЙНА
A.Ажиглагч
/
2023-04-16
Архангай аймгийн нийт нутгаар хаваржилтын нөхцөл байдал сайнгүй, өвс тэжээлийн нийлүүлэлт хомс байгаа бөгөөд малын жилбэ муутай байна.
Аймгийн ЗДТГ-ын хүсэлтийн дагуу нөөц бололцоонд тулгуурлан 150тн малын тэжээлийг зах зээлийн ханшаас 70%-иар хямдралтай үнээр аймагт татан төвлөрүүлж, өчигдөр бүх сумдад хуваариллаа. Өмнө нь 300 тн мөн хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн ч хүртээмж, хангамж хаа хаанаа хангалтгүй байна.
Цаашдаа малын тэжээл үйлдвэрлэлийн нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгахад төрөөс онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн зарим сумын ЭМТ-д хэрэгцээтэй байсан авто машиныг хугацаа алдалгүй шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.55.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.