ЗАСГИЙН ГАЗАРТ ТӨСВИЙН БОДЛОГООР ЧИГЛЭЛ ӨГӨХ ТОГТООЛ БАТАЛЛАА
A.Ажиглагч
/
2023-04-25
Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд шаардлагатай цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр тогтов.
Засгийн газар Төсвийг зөв төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, үр ашигтай, санхүүгийн удирдлагыг сайжруулахад онцгой анхааран ажиллах ёстой.
Мөн байнгын хорооны хурлаар Тендерийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн бөгөөд тендер шалгаруулахад орон нутгийн аж ахуйг дэмжих, тендерийн үйл ажиллагааг хурдацтай гүйцэтгэх, төсвийн хөрөнгийг зохистой зарцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.2.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.