Т: ТӨСВИЙН ХУУЛИУДЫГ ЗААВАЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛДАГ БАЙХ ЁСТОЙ
A.Ажиглагч
/
2023-04-26
Ард иргэд, улс орны амин чухал асуудал, нийтлэг эрх ашгийг хамаарсан жил, жилийн Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг заавал Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд боловсруулдаг байх ёстой.
Хууль тогтоомжийн тухай хууль бол хуулийг санаачлах, боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, үндэслэл тооцоо, судалгааг заавал шаардах, чанартай хууль гаргах явцыг журамласан хууль. Төсвийн хуулиудыг Хууль тогтоомжийн хуулийн гадна гаргаж болохгүй. Энэ бол зарчмын асуудал.
Улмаар Засгаас боловсруулсан төсөв, тодотгол, бодлогын бичгүүдийг олон нийт болон УИХ хангалттай хугацаанд үзэж танилцах, саналаа өгөх, хяналт тавих, хариуцлага ярих эрх заавал байлгах ёстой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.