Т: ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ - БОЛОВСРОЛЫН САЛБАР
A.Ажиглагч
/
2023-04-27
Үндсэн хуулийн суурь зохицуулалт бол хүний эрх, эрх чөлөө. Улмаар хүний хөдөлмөрлөх эрхийн баталгааг бий болгох нь Үндсэн хуулиар заагдсан төрийн үүрэг.
Гэвч хүний хөдөлмөрлөх эрхийн зөрчил төрийн албанд, тэр дундаа боловсролын салбарт маш ихээр гарч байна. Өнөөдөр 1700 гаруй сургууль, цэцэрлэгийн эрхлэгч захирлууд улс төрийн нөлөөллөөр чөлөөлөгдөж, томилогдох тэр хэмжээгээр 60 мянга гаруй багш, ажилчид ажлын байрны дарамт шахалт, улстөрийн нөлөөнд автах эрсдэл өдөр тутам нэмэгдсээр байна.
Иймд Боловсролын багц хуулийг хүлээлгүйгээр “Боловсролыг улстөржилтөөс ангижруулах”-аар санаачлан өргөн барьсан хуулийн төслийг тусад нь УИХ яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.