Т: Эрдэнэбулган сумын уулзалт
A.Ажиглагч
/
2023-05-11
Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулсан болон одоо боловсруулж байгаа хуулийн төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал зөвлөмжийг нь сонслоо.
Багийн иргэдийн зүгээс хэрэглээний болон хадлангийн газар олдоц муутай, үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй байгааг уламжилж, Газрын тухай хуулийн өөрчлөлтөөр гарц, шийдэл олохыг хүслээ. Мөн банкнаас олгох тэтгэврийн зээлийн хугацаа бага, ногоон зээлд хамрагдах боломжгүй байгааг онцолж байна.
Уулзалтын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санал шүүмжийг нь сонсон, харилцан ярилцлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.143.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.