Т: ШҮҮХ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЧИГЛЭЛ БАРИМТАЛНА
A.Ажиглагч
/
2023-05-18
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Шүүхийн төсөв: Өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт санал солилцох хэлэлцүүлэгт оролцлоо.
Сүүлийн жилүүдэд шүүхийн ачаалал 2 дахин нэмэгдэж жилдээ 100 мянга орчим хэргийг шүүхээр шийдвэрлэж байна. Мөн аймаг болон дүүргийн шүүхээс өдөртөө 400 орчим иргэд ирж шүүхийн үйлчилгээ авдаг талаар мэдээллээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын төсвийн бодлогын шинэчлэл, шүүхийн төсвийг үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх шаардлага, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад тулгамдаж буй асуудлууд зэрэг чиглэлээр санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн мөрөөр Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудаас манлайлж Шүүхийн ерөнхий зөвлөл “Төсвийн шинэчлэлийг эхлүүлэн Үр дүнд суурилсан төсөвт шилжих боломжтой” гэдэгт санал нэгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.24.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.