Т: ХАШААТ СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-05-23
Хашаат сумын олон нийт, иргэдтэй Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамт уулзлаа. Иргэдийн зүгээс бэлчээрийн даац хэтэрч байхад нутаг оронд ашигт малтмал эрэх хайх, ашиглах оролдлогууд гарч байгаад бухимдалтай байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэх санал тавьлаа.
Мөн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, малын вакцинжуулалт тарилга удаашралтай байгааг шуурхайлах, жагсаалтаар хүмүүс сонгогдох тохиолдолд шалгуур, шаардлагыг нь шударгаар тогтоох зэрэг олон асуудлыг хөндөж анхаарахыг хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.93.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.