Т: ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-05-24
Уулзалтын өмнө төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудтай танилцлаа.
Мөн иргэдийн уулзалтаар олон чухал санал, зөвлөмжийг иргэд дэвшүүлснээс хуулийн өөрчлөлтийн хүрээнд анхаарах ёстой хэд, хэдэн зүйлс байна. Үүнд:
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид болох галч нарын ажлын хортой хүнд нөхцөлөөс шалтгаалан тэтгэвэрт гарах насыг наашлуулах,
- Орон нутгийн төрийн үйлчилгээ болон улс төрийн албан хаагч нарын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх,
- Цэргийн албаны тухай хуулиар цэрэг татлагад бүртгэл хамааралгүйгээр, оршин суугаа газраа хамрагдах эрхийг нээх,
- Оюутан цэргийн хамрагдалт нэмэгдүүлэх зэрэг саналыг дэвшүүллээ.
Мөн малчдын хувьд дотрын хордлогын тариа хангалттай бус, удаашралтай хийгдэж байгаа болон өвс тэжээлийн үнэ, нийлүүлэлтийг тогтвортой барихад анхаарах хүсэлтийг илэрхийлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.