Т: ЦЭНХЭР СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-05-25
Цэнхэр сумын уулзалтад иргэд олноор цуглаж, санал бодлоо идэвхтэй илэрхийлж оролцлоо. Иргэдийн зүгээс:
- Намчирхал, талцал хөгжилд садаа болж байгааг шүүмжилж, иргэд орон нутгийн удирдлагыг шууд сонгодог болох саналыг дэвшүүлж байна.
- Мэргэжлийн яамдын мэргэжилтэн боловсон хүчнүүд анхан шатанд ажиллаж ажил, амьдрал мэддэг, хөрсөндөө буусан шийдвэр гаргах шаардлагатайг анхааруулж байна.
- Хотоос хөдөөд шилжиж буй иргэдээс хаяг, нотлох баримт шаардах нь амьдралд нийцэхгүй байгааг хуулиар өөрчлөх,
- Мөн нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, хөдөлмөрөө зөв үнэлүүлдэг болох
- Хууль тогтоох байгууллагад орон нутгийн төлөөлөл байх зэрэг олон чухал санаа авах саналуудыг дэвшүүллээ.
Төрийн албан хаагч нарын зүгээс цалингийн тогтолцоо буруу байна, босоо, хэвтээ тогтолцоотой байгууллагуудын цалингийн зөрүү их, нэмэгдэл тэтгэмж зөрүүтэй байгааг жигдлэх нь зүйтэй гэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.