СХД: БАТЦЭНГЭЛ СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-05-26
Батцэнгэл сумынхаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. Уулзалтад 400 гаруй иргэд цуглаж, 20 гаруй хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн идэвхтэй оролцлоо.
Санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн саналаас сонирхуулахад:
- Сумын түүхийн дурсгалт соёлын өвийг хадгалах, хамгаалахад төрөөс анхаарах,
- Бэлчээртэй холбоотой газар нутгийн маргаан их байгааг зохицуулах,
- Төсвийн хөрөнгөөр үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт хийгдэж байгааг цэгцлэх,
- Малчдын амьжиргаа орлого хүндэрч буйтай холбоотой арга хэмжээ авах, НДШ нөхөн төлүүлэх хуулийн үйлчлэлийг сунгах,
- Түүхий эд болон малын тэжээлийн үнэ, үйлдвэрлэл тогтворжихгүй байгаад дүгнэлт хийх,
- Сумын төвийн дэд бүтэц сайжруулах зэрэг олон чухал саналууд дэвшүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.223.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.