Т: ИХТАМИР СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-05-29
Ихтамир сумынхаа нутгийн зон олонтой амралтын өдрөөр уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.
Аймгийн барилгын хэрэгцээнд сумын тусгай зөвшөөрөлгүй газраас элс авч ашигладаг, нөхөн сэргээлт хийдэг байдлыг өөрчлөхийг хүсэж байна. Мөн аймгийн нүүрсний хэрэгцээг хангах ордыг ойр орчмоос хайх, нүүрсний тээврийн зардлыг бууруулах нь зүйтэйг аймгийнхаа засаг дарга Б.Цэрэннадмидад илэрхийллээ.
Ой цэвэрлэх, унанги мод хэрэглээнд хэрэглэх эрхийг нээх шаардлагатай байгааг ч мөн уламжилж, унаа тэргийг нь хураах, эрүү үүсгэх, цахим цаг зүүх зэргээр иргэдэд хууль хатуу үйлчилж байгааг ярьж байна.
Энэ өдрүүдэд Тайхар чулуу орчмын аялал жуулчлал болон үйлчилгээнийхэн нэгдсэн зохион байгуулалтад орж хамтын хүчээр орчин тойрноо цэвэрлэн, тохижуулж байгаа нь сайшаалтай байлаа. Энэ дашрамд сумынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтахыг нутгийнхандаа уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.