Т: Бэлчээрийн асуудлаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
A.Ажиглагч
/
2023-06-20
 
Мал аж ахуйн амин сүнс нь бэлчээр. Тиймээс энэ салбарын тулгамдаж буй асуудлыг шийдэхээр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий 21 гишүүний хамт өргөн барилаа.
Өнөөдөр Монгол орны бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтолд орсон бөгөөд бүх аймаг, суманд бэлчээрийн нөхцөл хүнд байна. Улмаар цаашдаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх болон малчдын амьжиргаа орлогыг нэмэгдүүлэх боломжгүй болж байна.
Иймд бэлчээрийн мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн зохицуулалтгүй харилцааг өөрчлөх, бэлчээрийн харилцаанд малчдын хамтын зохион байгуулалтыг бий болгох, ашиглалт, хамгаалалтад хяналт хариуцлага, урамшууллыг нэвтрүүлэх, эдийн засгийн хөшүүргийг бий болгох зэрэг томоохон эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.179.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.