Т: Орхон багийн уулзалт
A.Ажиглагч
/
2023-08-07
Цэнхэр сумын Орхон багийн иргэдтэй уулзаж, хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, бодлого шийдвэрийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Цэнхэр суманд модны хортон шавьж, хүр хорхой ихээр тархаж, хүр хорхойн устгал эрчимтэй хийж байгаатай холбогдуулан тус устгалын ажлыг ирэх жил дахин хийх, төсвийг нэмэгдүүлэхэд анхаарах саналыг тус багийн иргэд уламжилж байна. Мөн хариуцлагагүй уул уурхай тус суманд нүүрлэж, Орхоны голд нөхөн сэргээлт хийгдэхгүй, хариуцах эзэнгүй байгааг анхаарахыг хүслээ. МАА-тай холбогдуулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс урамшуулалтай болгох, экспортыг дэмжих, тэжээл тариалалт, нийлүүлэлтэд анхаарах зэрэг ажил хэрэгч саналыг багийн иргэд маань гаргаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.96.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.