Т: Жаргалант багийн уулзалт
A.Ажиглагч
/
2023-08-09
Хашаат сумын Жаргалант багийн иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ, ЗГ-аас явуулж буй бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
Жаргалант багийн иргэд малчдын зүгээс тэтгэврийн зөрүүг арилгах өөрчлөлт зөв хийгдсэн эсэх, малын түүхий эд, ноолуурын экспорт, үнийг хэрхэн нэмэгдүүлэх, малын тэжээл үйлдвэрлэл үнийг тогтвортой байлгахад анхаарах зэрэг олон асуудлаар асуулт асууж, мэдээлэл солилцлоо.
Шинэ хот байгуулах шийдвэртэй холбогдуулан тус сумын зарим бэлчээр, газар нутаг шинэ төлөвлөлтөд орох эсэх, уул уурхайн тусгай зөвшөөрлүүд тус суманд олгогдоод байгаа эсэх зэрэг газартай холбоотой асуудлаар тодруулж өгөхийг хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.166.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.