Т: Улаанчулуу багийн уулзалт
A.Ажиглагч
/
2023-08-12
Хотонт сумын Улаанчулуу багийн малчид, иргэдтэй ээлжит уулзалт хийж, санал солилцлоо. Уулзалтаар Улаанчулуу багийн иргэдийн зүгээс тусгайлан онцолж 1 асуудлыг хөндөж байсан нь сүүлийн жилүүдэд тус багт газар тариалангийн талбай ихээр нэмэгдэж, малын бэлчээр багасаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Иргэдийн зүгээс тариалангийн талбайн газар олголтод багийн иргэд оролцох, өөрсдөө малын тэжээл тариалах эрхтэй байх, хил залгаа аймаг, сумын хил хязгаарыг нягтлах, багийн хадлангийн талбайд багт хамааралгүй хүмүүс хадлан авч байгааг хязгаарлах, бэлчээрийг эзэнтэй болгох, Бэлчээрийн тухай хуулийг шуурхайлан батлах шаардлагатай байгааг чухалчилж байна.
Хууль санаачлагчийн хувиар бэлчээрийн мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн зохицуулалтгүй харилцааг өөрчлөх хуулийн төсөл буюу Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьснаа танилцуулж, ойрын хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.165.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.