Т: Бургалтай багийн уулзалт
A.Ажиглагч
/
2023-08-14
Хотонт сумын Бургалтай багийн малчид, иргэдтэй уулзалт хийхэд иргэдийн зүгээс олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж байна.
Тухайлбал, дотоодын үндэсний үйлдвэрүүдийг дэмжих үүднээс хоршоогоор дамжуулан түүхий эд нийлүүлэхийг шаардах боловч НӨАТ-аас шалтгаалан малчид гадны түүхий эд худалдан авагч, дундын зуучлагч нарт борлуулдгийг болиулах арга хэмжээ авах нь зүйтэйг уламжилж байна.
Саяхан болсон үерийн гамшигт өртсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох, сумдын үер уснаас хамгаалах шуудуу, далан, нүхэн гарцыг шуурхай шийдвэрлэхийг хүслээ. Мөн мал угаалгын ванн багуудад хийгдсэн боловч ашиглалт муутай, холбогдох харьяа байгууллагууд хяналт тавьж, мал эрүүлжүүлэх ажлыг тухай бүр шахаж шаардаж, хийлгэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.143.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.