Т: ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР АЗИ, НОМХОН ДАЛАЙН ПАРЛАМЕНТЧИД ЧУУЛЖ БАЙНА
A.Ажиглагч
/
2023-08-22
Ази, Номхон далайн орнуудын парламентчид анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн сайжруулах асуудлаар чуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд 15 орны 40 гаруй парламентын гишүүд оролцон өөрийн орны сайн туршлага, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулан саналаа солилцож байна.
Уг чуулганд “Анхан шатны тусламж үйлчилгээний тогтвортой санхүүжилт” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцон танилцуулга хийж, байр сууриа илэрхийлэн оролцлоо.
Монгол Улс өөрийн онцлогт нийцсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байгаа. Энэ ч үүднээс МУ-ын хувьд эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардал 2022 оны байдлаар Засгийн газрын нийт зардлын 10 хувь, ДНБ-ний 4 хувьтай тэнцэж байгааг цаашид нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг уламжиллаа.
Мөн өнөөдөр манай улсын эрүүл мэндийн зардлын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “эмнэлэг шүтсэн” тогтолцоонд, өвдсөн хойно нь эмчлэх эмчилгээний зардалд зориулагдаж байна. Энэ ч үүдээс төрийн зүгээс иргэдээ өвдсөн хойно нь эмчилдэг тогтолцоог халж, иргэдээ илүү урьдчилан сэргийлж хамгаалахад түлхүү санхүүжүүлэх, үүнд үе шаттай шилжих, эрүүл мэндийн зөв боловсролыг олгох, санхүүжилтийн оновчтой хуваарилалтын механизмыг бий болгох зэрэгт анхаарах шаардлагатай байгааг онцоллоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.129.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.