Т: ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХУУЛИУДЫГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
A.Ажиглагч
/
2023-08-31
Өнгөрсөн хаврын чуулганаар санаачлан өргөн барьж 7 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ”-ийн хуулиуд энэ 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ”-ийн хуулиудыг Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагуудад хүлээлгэн өгч, хуулийн шинэчлэлийг танилцууллаа.
Энэхүү Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цаашид төсөв олон нийтийн оролцоотойгоор ил тод, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдэж байна.
Мөн 2024 оны төсвийн төслийг Сангийн яам болон Засгийн газар боловсруулахдаа “ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ“-ийн хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах, иргэд, хувийн хэвшлийг дэмжсэн татварын суурь өөрчлөлтийг төсвийн хүрээнд санаачлан ажиллах саналыг дэвшүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.129.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.