Т: ХАЙРХАН СУМЫН УУЛЗАЛТ
A.Ажиглагч
/
2023-09-10
Иргэдтэй хийх намрын ээлжит уулзалтаа Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын хамтаар Хайрхан сумаасаа эхлүүллээ.
Уулзалтаар хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж болон төрийн бодлого, шийдвэрийн танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Уулзалтад Хайрхан сумын иргэдийн зүгээс хотоос шилжин ирж буй залуу гэр бүлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогыг нэмэгдүүлэх, малчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацааг дахин 1 жилээр сунгах, иргэдийг бүрэн хамруулах боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.