ТАТВАРЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
/
2023-12-12
Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс татварын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Мөн МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар 2023 оны бизнесийн орчны судалгаа болон татварын орчны талаар илтгэл хэлэлцүүллээ.
Дараагийн хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид татварын орчныг шинэчлэх талаар санал бодлоо илэрхийлж, ярилцахаар төлөвлөж байна.
Татварын тогтолцоог бизнес эрхлэгчид болон иргэдэд таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.