МАЛЫН ТЭЖЭЭЛ 316 ТОННЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-12-14
Архангай аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ийн дарга, шадар сайд С.Амарсайханы хамтаар Архангай аймагт ажиллаж байна.
Улмаар Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:
1. 316 тонн малын тэжээлийг өвөлжилт хамгийн хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр, 1 шуудай нь 10 мянган төгрөгөөр нийлүүлэхээр боллоо.
2. 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор боллоо.
3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүндрэлтэй байгаа 1 суманд туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхээр боллоо.
4. Отроор яваа 6 сумын 352 малчин өрхүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулахыг аймгийн ЭМГ-т даалгалаа.
5. Мөн отор, нүүдлээр яваа малчдад сум, орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлж, ажиллахыг чиглэл болголоо.
6. Засгийн газраас мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс тодорхой хөрөнгө шийдвэрлэж буйтай холбогдуулан нөөцөлсөн махыг зах зээлд борлуулах, хадгалах, нөөцлөх зохион байгуулалтыг шуурхай хийхийг Аймгийн онцгой комисст чиглэл болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.245.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.