Т: ӨНДӨР УЛААН СУМ
A.Ажиглагч
/
2023-12-14
Өндөр_Улаан сумын Донгой багт өөр сумаас болон сумандаа отор нүүдэл хийж буй малчин айл өрхүүд, оторчидтой уулзлаа. Тус сумын нутагт одоогийн байдлаар 5 сумын 80 гаруй малчин өрх өөр сумаас отор нүүдэл хийж байна. Улмаар:
- Сумын малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Өндөр-Улаан суманд Улсын нөөцөөс 45 тонн малын тэжээлийг одоогийн зах зээлийн ханшаас 75 хувийн хөнгөлөлттэй үнээр шуурхай нийлүүлж хүргэж байна.
- Мөн Улсын нөөцөөс нэмэлтээр аймагт олгох дизель түлшнээс нэн тэргүүнд отор нүүдэл хийж байгаа болон отор ихтэй байгаа сумдын малчдад түлхүү нийлүүлэхийг аймгийн онцгой комисст чиглэл болголоо.
- Улмаар түлш болон малын тэжээлийг отор нүүдэл хийж буй өрхүүдэд шуурхай хуваарилан хүргэх, хийдэл гаргахгүй ажиллахыг аймгийн удирдлага болон Өндөр-Улаан сумын онцгой комиссын дарга нарт даалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.186.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.