Т: ТАРИАТ ӨВӨЛЖИЛТ
A.Ажиглагч
/
2023-12-16
Тариат Тэрх, Цагаан нуур, Хорго багийн 146 өрхийн 85 мянга гаруй мал Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумдад болон Орхон, Сэлэнгэ аймагт оторлож байна. Сум орон нутгийн удирдлагууд оторт яваа малчдаа эргэж тойрч, анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Цаашид:
1. Тариат сумын отор нүүдлээр яваа малчдыг хавчих, шахах хандлага байдал их байгааг сумын удирдлагууд уламжиллаа. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комисс гарч сумдад ажиллах, мөн МУ-ын Ерөнхий сайдад уламжлан ЗГ-аас шийдвэр гаргуулахаар ажиллахаа мэдэгдлээ.
2. Баруун чиглэлийн төв замын засвар арчилгаа хариуцсан Авто Зам ХХК-ийн хариуцлагагүйгээс улбаалан төв зам хаагдах эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комисст хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.
3. Тариат суманд онцгой байдлын эрэн хайх, аврах бүлэг хаагдсан зам, давааг нээх чиглэлээр ажиллаж байна. Цаашид туулах чадвар сайтай техник машин, трактороор аймгаас дэмжиж ажиллахаар боллоо.
4. Тариат сум нь төв зангилаа замтай, дээр нь отор нүүдэл хийж байгаатай холбогдуулан дизель, түлш нийлүүлэлтийг шуурхай нэмэгдүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг Уул уурхайн яаманд уламжиллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.242.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.