Т: ЦАХИУР СУМЫН ӨВӨЛЖИЛТ
A.Ажиглагч
/
2023-12-16
УОК-ийн даргын хамтаар Цахир сумын онцгой комиссыг хуралдуулж, цаг үеийн талаарх холбогдох мэдээллийг нь сонслоо. Цахир сумын 48 малчин өрхийн 10 мянган мал Эрдэнэмандал, Батцэнгэл, Ихтамир, Өндөр-Улаан сум болон Булган аймагт оторлож байна.
Мөн сумын малчид нийт малынхаа 50 орчим хувийг хэрэгцээлж, үүнээс 30 мянга гаруй малын махыг нөөцөлсөн байна. Сумын удирдлагуудын зүгээс хэрэгцээлсэн 70 мянган малын арьс, ширийг хавраас өмнө худалдан борлуулахад анхаарах, 2023 оны арьс ширний урамшуулал одоог хүртэл хийгдээгүй байгааг шийдвэрлэх, алслагдмал багуудын сүлжээ тасалдаж байгаад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. Хийсэн мэдээлэлтэй холбогдуулан:
- Отор нүүдлээр яваа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулж, эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
- Цахир суманд улсын нөөцөөс нийлүүлж байгаа тэжээлийг малчдад хүргэх, үлдэгдэл тэжээлийг шуурхай татахад анхаарах.
- Мөн нэмэлтээр суманд малын тэжээлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах бөгөөд хамтран ажиллаж, малчдыг мэдээллээр хангахыг уламжиллаа.
- Мал, махны явуулын худалдан авалт хийх шийдвэрийг ЗГ-аас гаргасантай холбогдуулан аймаг, сумын удирдлагууд шуурхай, санаачилгатай ажиллах,
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.138.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.