Т: ХАНГАЙ СУМЫН ӨВӨЛЖИЛТ
A.Ажиглагч
/
2023-12-16
Хангай сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, зарим айл өрхөөр орлоо. Сум, орон нутгийн удирдлагууд маань өөрсдийн хүч, санхүүгийн чадавхаа бүрэн ашиглаж, сумын төв хүртэлх зам болон хаагдсан даваануудаа сайтар засаж, зам гаргах ажлыг хийсэн нь сайшаалтай байна.
Сумын хэмжээнд нийт 120 мянган толгой малаас 60 мянга орчмыг нь хэрэгцээлсэн. Үүнээс зах зээлд 240 тн махны борлуулалт хийсэн, одоогоор 136 тонн махыг зах зээлд борлуулах шаардлагатай байна.
Тус сумаас Эрдэнэмандал, Цэнхэр, Хотонт, Өндөр-Улаан, Ихтамир сумдад болон Булган, Баянхонгор аймагт 46 өрхийн 142 хүн отор хийж байна. Мөн нэмж ачих, отор хийх шаардлагатай 700 гаран мал, түлшний хомсдолоос шалтгаалан хүлээгдэж байна.
- Хангай сумын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 21 тн малын тэжээлийг улсын нөөцөөс нийлүүлэн хүргэж өглөө
- Дизель түлш болон АИ92 бензин сумын хэмжээнд тасалдсан байна. Улсын нөөцөөс олгох 25 тн түлшнээс эхний ээлжинд отор нүүдэл хийх айл өрхүүдэд болон Хангай суманд 2-3 хоногт багтаан шийдвэрлэх арга хэмжээ авахаар боллоо.
- Мал, мах борлуулах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх, орон нутгийн удирдлагууд зохион байгуулалт хийхээр боллоо.
- Цаашид нэмэлтээр шаардлагатай тохиолдолд трактор болон туулах чадвар бүхий техникээр туслалцаа үзүүлэх арга хэмжээ авахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.202.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.