Т : ЧУЛУУТ СУМЫН ӨВӨЛЖИЛТ
A.Ажиглагч
/
2023-12-18
Чулуут сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Мал тооллогын дүнг хараахан эцэслээгүй байгаа ч одоогийн байдлаар 146,300 мал тоологджээ. Харин хэрэгцээлсэн малын 60 мян орчим байна. Сумын бензин, түлшний хангамжийг Ар алтан мутар ХХК, Харандаа Хайрхан ХХК өнгөрсөн хугацаанд нийлүүлж байсан боловч сүүлийн 2 хоногоос нөөц дууссан.
- Сумын малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 25 тн тэжээлийг Улсын нөөцөөс гаргаж суманд нийлүүллээ.
- Шатахууны хангамжийг холбогдох байгууллага, дамжуулан нийлүүлэгчид хандаж, шуурхай шийдвэрлэхийг хүссэний уламжилсан болно.
- Хүйтний байдлаас шалтгаалан утасны сүлжээ тасалдалттай, сүлжээ сайжруулалт хийх шаардлагатай байгаа зэрэг саналыг сумын удирдлагууд хэлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.