Т: ӨНДӨР УЛААН СУМЫН ӨВӨЛЖИЛТ
A.Ажиглагч
/
2023-12-17
Өндөр-Улаан сумын Азарга, Хануй, Бэлхи багуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зарим айл өрхийн зам, даваа хаагдсан байна. Аймгийн Онцгой комиссоос дэмжлэг үзүүлэн Азарга багийн зарим замыг нээх ажлыг хийлээ. Гэсэн хэдий ч эдгээр багуудын зам, даваа гүвээ хаагдах эрсдэл өндөр байна.
Мөн сумын хэмжээнд отор нүүдэл ихээр шилжин ирж байгаагаас шалтгаалан бэлчээрийн даац хэтэрч байгааг онцоллоо. Улмаар бэлчээрийн даац хэтэрсэн Донгой багт шаардлагатай тохиолдолд сийрэгжүүлэлт хийх, даац багатай газар нутагт сэлгэх арга хэмжээ хийх шаардлагатай байгааг сумын онцлогууд онцоллоо. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссын зүгээс мөн анхаарч ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.37.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.