М: ДУНДГОВЬ АЙМАГТ 2024 ОНД ШИНЭ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО
A.Ажиглагч
/
2023-05-03
2020-2023 онуудад Дундговь аймагт төсвийн болон Олон улсын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
✍️ БНСУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж, Дундговь аймгийн төвд, эргэлдэх буцламтгай үе шаталттай 10 Гкал\ц-ийн хүчин чадалтай 2 зуух, 1 хэрэгцээний халуун усны зуух бүхий нийт 20 Гкал\ц хүчин чадал бүхий дулаан станц, 6.042 метр хос дулаан дамжуулах шугам, 8 дулаан дамжуулах төвийг байгуулах ажил 30 гаруй хувьтай явж байна.
✍️ Суурийн ажил 100 хувь дууссан. Зураг төслийн ажлын гүйцэтгэл 81 хувьтай, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл 42 хувьтай, барилга угсралтын ажил 10,83 хувьтай явж байгааг төслийн баг газар дээр нь танилцууллаа. 2024 онд ДЦС-ыг хүлээлгэн өгөх гэрээтэй юм.
?? Мөн Дундговь аймагт хийгдэж буй нэг томоохон бүтээн байгуулалтын нэг бол СПОРТ ЦОГЦОЛБОР юм.
✍️ Уг цогцолборыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.46.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.