М: ДУНДГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГАН САЙНЦАГААН СУМАНД БОЛЛОО
A.Ажиглагч
/
2023-05-16
Дундговь аймгийн МАН-ын дэргэдэх ахмадын холбооны чуулган Сайнцагаан суманд боллоо. Чуулганы үйл ажиллагаанд оролцож, ахмадуудад чиглэсэн Засгийн газрын бодлого шийдвэр, тойрогтоо хийж хэрэгжүүсэн ажлын талаар мэдээлэл хүргэлээ✅
Дундговь аймагт ахмадын ордон ашиглалтад орсонд талархалтай байгаагаа хэлж, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцааг тогтоох нь зүйтэй гэдэг саналыг хэлж байна.
Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлэхэд төр засаг анхаарах ёстойг ахмадууд маань сануулж байлаа.
Ахмад буурлууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.4.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.