ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛ АНХДУГААР УРАЛДААН БОЛОВ
A.Ажиглагч
/
2023-05-17
Дундговь аймагт Засаг даргын Тамгын газрын санаачилгаар сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны нэр төрөл, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зорилготой “Хүүхдийн шим тэжээл” анхдугаар уралдаан боллоо. Уралдаанд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын 17 сургууль, 2 цэцэрлэгийн тогооч, хоол үйлдвэрлэлийн 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, авьяас хөдөлмөр, ур чадвараараа өрсөлдлөө✅
?Боловсролын ерөнхий хуулийн зохицуулалтаар сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө санхүүгийн уян хатан тогтолцоог бий болгохоор хэлэлцэж байна. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80.1 хувь нь төрийн өмчийн, 19.9 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Нийт 859 сургуульд 746.405 суралцагч суралцаж, улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-ын нийт 1413 байгууллагад 266024 хүүхэд хамрагдаж байна✅
?Сургууль цэцэрлэгтээ идэж байгаа хоол хүнс нь тухайн хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн 80 хувийг хангах ёстой. Харамсалтай нь бага төсөвтэй үдийн хоолны чанар хүртээмж тааруу байгаа учраас хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орж байгааг эмч мэргэжилтэн, судлаачид хэлсээр байгаа ✅
?Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, VI-IX дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг 1800 төгрөг болгон мөрдөж байна. Цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөгөөр, 24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон хэдий ч хүүхдүүд тэр бүр хоол тэжээлийг бүрэн авч чадахгүй байна✅
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.