М: УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ЯРУУ НАЙРГИЙН ФОРУМ БОЛЛОО
A.Ажиглагч
/
2023-05-19
Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форумыг 2023.05.19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна✅
?Форумыг зохиолч, яруу найрагч, Чингис хааны одонт Г.Мэнд-Ооёо санаачлан, Соёлын яам, Монголын зохиолчдын эвлэл, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулж байна. Форумд Монголын зохиолч, яруу найрагчдаас гадна, Швед, Франц, БНХАУ, ОХУ, Бангладеш, Испани, Израил, БНСУ улсаас зохиолч, хэвлэн нийтлэлчид хүрэлцэн иржээ. Хүн төрөлхтний язгуур угсаа, соёл уламжлалын өв тээгчид энэ форумд оролцож байна✅
?Форумын үеэр, Монголын уран зохиол, яруу найргаас гадаадад хэвлэгдсэн антологиудын танилцуулга, "Өнөө үе ба яруу найраг" хэлэлцүүлэг, дээрх улс орнуудтай уран зохиолын харилцан орчуулгын хамтын ажиллагаа, "Олон хэлний найрсал" яруу найргийн уншлага болно. Мөн 30 гаруй уран бүтээлийг харилцан орчуулж толилуулна. Үүнд Ардын уран зохиолч Д.Урианхай "Ганцаараа нисч буй шувуу", Ц.Бавуудорж "Гунигийн гэгээ", М.Амархүү "Бүрхүүл", Ш.Лхамноржмаа "Зун шиг амьдарна", Я.Баяраа "Багет" зэрэг уншигч олны дуртай олон шүлэг яруу найраг багтжээ. Монголын утга зохиолын сонгодог бүтээл "Тунгалаг тамир" романыг Франц хэл рүү, БНХАУ-ын холбогдох байгууллагатай санамж бичиг байгуулан хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулж, олон улсын зах зээлд гаргах ажлуудыг хийж байна✅
?УИХ-аар Соёлын тухай хуулийг 2021 онд баталсан. Тун удахгүй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ. Монголын соёл урлаг, тэр дундаа оюуны бүтээл туурвилыг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх хууль эрх зүйн том хөшүүрэг, бодлогын томоохон ахиц гарах юм
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.107.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.