М: “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ДУНДГОВИЙН СУРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-05-22
Монгол Улсын хөгжлийн түүчээ, шинэ цагийн шилдэг инженерүүд төрөн гарах их аяны эхлэл болсон, ШУТИС-ийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” улсын анхдугаар олимпиад 04 сарын 19-нөөс 05 сарын 22 хүртэл хоёр үе шаттай зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө✅
✍️“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” Улсын анхдугаар олимпиадын тэргүүн байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Эрдэнэбаярын Шинэпүрэв тэргүүлж, өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авлаа. 2-р байрт, Завхан аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч Э.Энхмэнд, Архангай аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч С.Төгсжаргал нар шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авсан байна✅
✍️3-р байрт, Дундговь аймгийн Мандал ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Долгормаа, Б.Баяржавхлан, Орхон аймгийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч Э.Мэндбаяр нар шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардан авсан юм. Энэхүү олимпиад нь ЕБС төгсөх 12-р ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх зорилготой юм✅
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлт туссан. Энэ салбарт ажиллах үндэсний инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал юм ✅
✍️Ирээдүйн инженерт сурагчдаа хүсэл сонирхолтой болгож, улсын олимдиадад амжилттай бэлтгэсэн Дундговь аймгийн “Мандал” ЕБС-ийн Физикийн багш М.Должинсүрэндээ талархал илэрхийлье✅
✍️Улсын олимпиадад тэргүүлсэн Э.Шинэпүрэв маань Сэргээгдэх эрчим хүчний инженер болох бол, 3-р байр эзэлсэн Б.Баяржавхлан Барилгын инженер болох хүсэлтэй гэв. Харин авьяаслаг хөөрхөн охин Б.Долгормаа маань Электроникийн инженер болох мөрөөдөлтэй байгаагаа ярилаа. Та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Дундговь аймгийн 12-р анги төгсч байгаа нийт сурагчдадаа амьдралын эхлэл болсон мэргэжлээ зөв сонгож, улс орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.