ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР 2023 ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА
A.Ажиглагч
/
2023-05-25
Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар “Үндэсний номын баяр”-2023 үйл ажиллагааг 05.25-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна✅
? Дундговь аймагт “Үндэсний номын баяр”-ын хүрээнд С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд 05 дугаар сарын 24-ний өдөр номын худалдаа, танилцуулга, гарын үсэгтэй номын худалдаа, соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, 40 гаруй алдартан, гавьяат, зохиолч уншигчидтай уулзлаа✅
? Номын баярт СГЗ, зохиолч До.Цэнджав, СГЗ, хөтлөгч Б.Гантигмаа, СГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, "Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, СГЗ, нийтлэлч До.Чулуунбаатар, Хүүхдийн зохиолч Н.Мандал, Үндэсний номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд нарын хүндтэй зочид оролцож, номын соёлыг түгээх, хүүхэд залуусыг номд дурлуулах, оюунлаг ирээдүйг бэлтгэх зорилгоор уулзалт, сургалтуудыг зохион байгууллаа✅
?Дундговь аймаг бол үе үеийн утга зохиолын сод бүтээлийн эзэд зохиолч, яруу найрагч, алдартнуудын өлгий нутаг билээ. “Ертөнцийн ухаан хүнд, хүний ухаан эрдэмд” гэж гавьяат уран зохиолч С.Буяннэмэх хэлсэн байдаг. Иймдээ ч Дундговь нутаг маань оюуны их ай сав нутаг гэж боддог. Учир нь олон гайхамшигтай их мэргэд төрөн гарсан өлгий нутаг юм. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн төрсөн нутаг. Иймд Дундговь орчин цагийн уран зохиолыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Шинэ үеийн уран зохиолчдоос энэ нутгаас Ардын уран зохиолч 1, Төрийн шагналт уран зохиолч 3, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, бүтээгч 36 эрдэмтэн төрөн гарсан, номын даллагатай нутаг ✅
?Номын баярт СГЗ, зохиолч До.Цэнджав монгол хэл, уран зохиолын багш нартай уулзаж, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Монголын түүх”, Монголын түүхэнд тодорсон хатад лекц, ном зүйч, сэтгүүлч Б.Сувд орон нутгийн номын санч, соёлын ажилтнуудад “Соёл танин мэдэхүйн ажил гэж юу вэ” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулсан✅
?Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчидтай хүүхдийн зохиолч Н.Мандал, мэргэжил сонголтын талаар ахлах ангийн сурагчидтай Ч.Алимаа, “Мэдрэмжийн үдэш” соёлын хөтөлбөрт СГЗ, зохиолч Б.Сарантуяа, “Телевизийн урлаг буюу өөрөөрөө байх нь” уулзалтад хөтлөгч нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа хэл шинжээч, комедиан У.Баттөр, зохиолч Ш.Солонго, П.Наранбаатар нар номын танилцуулга яриа уулзалтыг зохион байгуулж оролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.46.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.