М: “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХОГОО АНГИЛАН ЯЛГАДАГ ХҮҮХДҮҮД НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
/
2023-06-01
“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХОГОО АНГИЛАН ЯЛГАДАГ ХҮҮХДҮҮД НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдүүд өөрсдийн оролцоонд тулгуурлан цэвэр орчинг бий болгох, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, хогоо ангилан ялгаж сурахад нь нөлөөлөх, баярын өдрийг хоггүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Дундговь аймгийн “Нарны охид” бүлгэмийн хүүхдүүд “Хогоо ангилан ялгадаг хүүхдүүд” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа✅
Тус үйл ажиллагаагаараа бүлгэмийн хүүхдүүд баярын үйл ажиллагаанд оролцож буй хүүхдүүдээс дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг модтой чихрээр солин авч хэрхэн яаж ангилах талаар зааварчилгаа зөвлөгөө мэдээллийг баярт оролцогч хүүхдүүдэд өгч ажилласан юм
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.68.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.