М: ДУНДГОВЬ АЙМГИЙНХАА АЛДАРТ ЭХЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
A.Ажиглагч
/
2023-06-02
 
Үр буяны хишиг оршсон инээд хөөр, дуу хуур цалгисан 6 дугаар сарын 01-ний өдрийг Дундговьчууд маань өргөн дэлгэр тэмдэглэлээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн 182 ээжид "Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо✅
Манай улс 1952 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ алдаршуулах, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын үндсэн зорилгоор АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ анх 1957 онд бий болгосон юм✅
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Энэ жил улсын хэмжээнд 10 мянга 785 ижий эхийн одонгоо хүлээн авлаа. Асрал энэрлийн дээд амин шүтээн болсон ижий бурхад маань мөнх наслаж, алаг үрсийн маань буян заяа үргэлжид дэвжин дэлгэрч явах болтугай.
Урилга хүлээн авч баяр дээр баяр нэмж, уран бүтээлээрээ хүндэтгэл үзүүлсэн Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяадаа талархал дэвшүүлье
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.96.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.